Төлөвлөлтөөс Үүдсэн Үймээн Самуун

ГҮРЭН УЛСЫНХАА БҮХ ЧӨЛӨӨТ ХҮМҮҮСТ бид мөн
бидэнд хийгээд бидний үр удамд үүр дор бичиж үлдээсэн эрх
чөлөөт байдлыг, тэдэнд хийгээд тэдний үр удамд, бидэнд хийгээд
бидний үр удамд байна, бас байсаар байх болно гэж баталгаажуулж
олгож байна:
(2) Хэрэв аливаа гүн, барон, эсвэл цэргийн үйлсийнхээ төлөө
Хаан[16]аас шууд газар эзэмшдэг бусад хүн нас нөгчвөөс, түүнийг
нас нөгчихөд үр удам нь нас бүрэн гүйцсэн байвал “төлөөс”[17]
төлөх ёстой ба өв залгамжлалынхаа төлөө “төлөөс”-ийн эртний
хэмжээгээр тэр өв залгамжлагч төлмой. Дурдаж нэрлэбэл
гүнгийн удам залгамжлагч эсвэл удам залгамжлагч нар гүнгийн
бароны нийт эдлэбэрийн төлөө 100 фүн стерлинг төлөх бол хөлөг
баатарын өв залгамжлагч эсвэл өв залгамжлагч нар дээд тал нь
хөлөг баатарын нийт “шан харамж”-ийн төлөө 100 шиллинг
төлөх ба багыг төлөх ёстой аливаа хүн “шан харамж”-ийн эртний
уламжлалын дагуу багыг төлмой.
(3) Хэрэв өв залгамжлагч хүн насанд хүрээгүй, [бусдын]
халамжид байваас насанд хүрэх үедээ өв залгамжлалаа ямар нэг
“төлөөс” эсвэл торгууль үгүйгээр авмой.
(4) Нас гүйцээгүй өв залгамжлагчийн газрыг хамгаалагч[18]
үүнээс зөвхөн зохистой орлого, уламжлалт хураамж, феодалын
16 Crown
17 relief
18 guardian
4 МАГНА ХАРТ
үйлчилгээ[19] авах болно. Тэрбээр үүнийгээ хүмүүс эсвэл өмчийг
үгүй хийхгүйгээр эсвэл гэмтээхгүйгээр хийх болно. Хэрэв
бид тухайн газрын хамгаалагчийн эрх[20]ийг шерифт эсвэл энэ
орлогын төлөөнөө бидний өмнө хариуцлага хүлээсэн аливаа хүнд
өгсөнд тэрбээр үгүй хийж эсвэл гэмтээсэн аваас бид түүнээс яг
ижил нөхөн төлбөр авч, тухайн газрыг энэ орлогын төлөөнөө
бидний өмнө, эсвэл бид тэдэнд оноох өгөх хүний өмнө хариуцлага
хүлээх, адилхан “шан харамж”-тай хоёр, итгэл даах, хямагч хүнд
итгэл хүлээлгэн өгөх болно. Хэрэв ийм газрын хамгаалагчийн
эрхийг бид өгсөн эсвэл зарсан аливаа хүн үүнийг үгүй хийж,
гэмтээх аваас тэрбээр үүний хамгаалах эрхээ алдах ба үүнийг
нь бидний өмнө дээрхитэй адилаар хариуцлага хүлээх, ижилхэн
“шан харамж”-тай, итгэл даах, хямагч хүнд гардуулмой.
(5) Хамгаалагч хүн ийм газрын хамгаалах эрхтэй байсаар
байх хүртлээ тухайн газраас олсон орлогоор гэр сууц, хүрээлэл
газар, загасны аж ахуй[21], нуур цөөрөм, тээрэм хийгээд түүнтэй
холбоотой бүх зүйлийг сахин хамгаалмой. Өв залгамжлагч нь
насанд хүрэхэд тэрбээр түүнд улирлаас хамааран хэрэгтэй болох
анжисны хөллөгөө[22], аж ахуй эрхлэх тоног хэрэгсэлтэйгээр,
тухайн газраас зохистойгоор гаргах боломжтой орлого хураасны
хамтаар газрыг нь бүхэлд сэргээн буцаан өгмой.
(6) Өв залгамжлагч нарыг гэрлүүлж болох ч нийгмийн дор
байр суурьтай хүнтэй болохгүй. Гэрлүүлэхээсээ өмнө үүнийг
тухайн өв залгамжлагчийн ойрын төрөлд мэдэгдмой.
(7) Нөхрөө нас нөгчихөд бэлэвсэн эм гэрлэлтийн хувь хийгээд
өвлөх зүйлээ даруй, ямар ч бэрхдэлгүйгээр авмой. Тэр эм оногдох
19 feudal services
20 guardianship of the land
21 preserves-байгалийн нөөц баялаг (загас эсвэл мод)-ийг нь хамгаалсан газар
орныг хэлнэ.
22 plough teams-Эртний Англид голдуу дөрвөн шан татах найман шар
хөллөсөн хөллөгөө хэлдэг байжээ. Ийм хөллөгөөгөөр үйлдэх хэмжээний
ажлаар газрын хэмжээг харуулдаг байв.
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АУГАА ТУНХАГ 5
хувь, гэрлэлтийн хувь хөрөнгө[23], эсвэл тэр эм хийгээд нөхөр
нь үхэх өдрөө хамтдаа эзэмшиж асан аливаа өв залгамжилсан
зүйлийнхээ төлөө юу ч төлөх ёсгүй. Тэр эм нөхрийнхөө гэр
сууцад түүнийг нас барснаас хойш дөчин өдөр амьдарч болох ба
энэ хугацаанд оногдох хув[24]ийг нь түүнд өгмой.
(8) Ямар ч бэлэвсэн эмийг түүнийг нөхөргүй амьдрахаар
хүссээр байхад нь гэрлүүлэхээр албадахгүй. Гэвч тэр эм хэрэв
Эзэн Хааны газрыг эзэмшдэг[25] бол эзэн хааны эсвэл газрыг
нь өмчилдөг бусад лордын зөвшөөрөлгүйгээр гэрлэхгүй гэсэн
батлагаа өгөх ёстой.
(9) Бид ч, бидний албан тушаалтнууд ч зээлдэгч хүн өрөө
дарахад хангалттай хөдлөх шилжүүлэх бараа таваартай байсаар
байх хүртэл аливаа газрыг хураан авахгүй эсвэл өрний төлбөр
түрээс авахгүй. Зээлдэгч хүний батлан даагч[26]ийн эд хөрөнгийг
тухайн өртэй хүн өрөө өөрөө дарах боломжтой байсаар байх
хүртэл зарж болохгүй. Хэрэв арга хэрэгсэл дутсаны улмаас уг
өртөн өрөө төлөх боломжгүй бол түүний батлан даагчид үүнийг
нь хариуцуулах болно. Хэрэв тэд нар хүсвэл өртний өмнөөс
төлсөн өрийг бүрэн авах хүртлээ, мөн тухайн өртөн тэдний өмнө
хүлээсэн үүргээ шийдвэрлэсэн гэдгээ харуулж чадах хүртэл тэд
өртний газрыг авч болно, мөн түрээслэж болмой.

  • (10) Хэрэв Еврей хүнээс мөн зээлдсэн аливаа хүн өрөө төлж
    барахаасаа өмнө үхвэл түүний өв залгамжлагч насанд хүрээгүй
    байх хүртлээ, хэний газрын эзэмшдгээс үл хамаарч уг өрийг
    зээлийн хүүгүйгээр төлөх болно. Хэрэв ийм өр Эзэн хааны гарт
    очвол тэрбээр түүнээс уг өрийн бичигт заасан үндсэн хэмжээнээс
    өөр юу ч авахгүй.
    23 , marriage portion
    24 dower
    25 held – гэсэн учраас эзэмшдэг гэж буулгалаа. Өмчилдөг гэх нь буруу
    санагдав.
    26 A debtor’s sureties
    6 МАГНА ХАРТ
  • (11) Хэрэв хүн Еврей хүнд мөнгө төлөх үүрэгтэй хүн үхвэл
    эхнэр нь хувиа авч болох ба түүнээсээ уг өрөнд юу ч төлөхгүй.
    Хэрэв түүнд насанд хүрээгүй хүүхдүүд үлдсэн бол тэдний
    хэрэгцээг тэд нарын эзэмших тухайн газрын хэмжээгээр мөн
    олгож болно. Тухайн өрийг үлдэгдлээс нь феодалын лордууддаа
    үзүүлэх албаа үзүүлж чадахаар үлдээн[27] авмой. Еврей хүнээс өөр
    хүнд тавьсан өртэй үүнтэй адилаар хандана.
  • (12) Ямар ‘бамбайн хамгаалалт[28]’ эсвэл ‘алба гувчуур[29]’-
    ыг хэрэв өөрийн ахмад хөвүүнээ хөлөг баатар болгох, мөн
    (анхны удаа) бидний ууган охиноо гэрлүүлэх өөрийн хүнийхээ
    төлөөс[30]өнд зориулах биш л бол манай гүрэн улсад түүний
    нийт олны зөвшөөрөлгүйгээр авахгүй байж болно. Эдгээр бүх
    зүйл зорилгын төлөө зохистой “алба гувчуур”-ыг гарган авах
    боломжтой. Лондон хотын ‘алба гувчуур’-т үүнтэй адил байдлаар
    хандана.
  • (13) Лондон хот газар дээрхи хийгээд усан дээрхи эртний
    бүх эрх чөлөөт байдал болон чөлөөт уламжлалыг эдлэх болно.
    Бид бас бусад бүх хот, дүүрэг, жижиг хот, боомтууд эрх чөлөөт
    байдал болон чөлөөт уламжлалаа эдлүүлэх болно, эдлэхийг нь
    баталгаажуулмой.
  • (14) Дээр дурдсан гурван тохиолдлоос бусад, эсвэл “бамбайн
    хамгаалалт”-аас бусад “алба гувчуур”-ыг үнэлж цэгнэхэд
    зориулсан, гүрнийхээ нийт олны зөвшөөрлийг авахын тулд бид
    тэргүүн хамба, хамба, аббат, гүн, аугаа барон нарт хувь бүрд нь
    захидлаар зарлан дуудах болно. Биднээс газар шууд эзэмшдэг
    хүмүүст бид шериф хийгээд бусад албан тушаалтнуудаар
    27 reserving the service due to his feudal lords
    28 scutage-Энэ бол дундад зууны үеийн Англи татвар ажээ. Хөлөг баатарын
    шан харамж, хөлөг баатарын албаныхаа төлөө феодалын газар эзэмшдэг
    хүмүүст оногдуулдаг байв. Феодализмын үед хаан нь шадар хүмүүсээрээ
    дамжуулан хөлөг баатруудад дэмжлэг үзүүлснийх нь төлөө газар олгодог
    байсан. Харин тэд оронд цэргийн албанд зүтгэх үүрэгтэй байжээ.
    29 aid-хамжлагат хүн эзэндээ мөнгөөр төлдөг татвар ажээ
    30 ransom of our person-хурим бол инж харин алба бол өөр тул төлөөс гэлээ.
    ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АУГАА ТУНХАГ 7
    дамжуулан бүх нийтийн хуралдайд (мэдэгдэл очихоос/хүрэхээс
    дор хаяж дөчин өдрийн дараа) тогтсон өдөр, тогтсон газар хамтаар
    ирэхийг зарлан дуудах болно. Зарлан дуудах бүх захидалд зарлан
    дуудаж буй учрыг мэдэгдэх болно. Зарлан дуудах бичиг үйлдэхэд
    тэр өдөр хэлэлцэхээр тогтсон хэрэг явдал бүр хэрэв зарлан
    дуудсан улс бүгд ирээгүй байсан ч эл өдөр байгсдын шийдвэрээр
    болох болмой.
  • (15) Ирээдүйд бид хэн өөрийн хүний төлөөсөөс бусад, ууган
    хүүгээ хөлөг баатар болгох хийгээд (анхны удаа) ууган охиноо
    гэрлүүлэх чөлөөт хүмүүсээсээ “алба гувчуур” авахыг хэнд ч үл
    зөвшөөрмой. Эдгээр бүх зорилгын төлөө зохистой “алба гувчуур”-
    ыг гарган авч болно.

2 thoughts on “Төлөвлөлтөөс Үүдсэн Үймээн Самуун”

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *