Унших Ном

Та бүхэн эдгээр номыг онлайнаар унших, pdf, ePUB хэлбэрээр татаж авах, унших боломжтой.

СОНГОДОГ БҮТЭЭЛ

Өнөө үед хэдхэн хувь нь хадгалагдан үлдсэн энэ баримт бичгийг орчин үеийн улс үндэстнүүдийн үндсэн хуулиудын эх, мөн хувь хүний эрх чөлөөг хуулиар сахин хамгаалах гэсэн оролдлогын нэг гэж үздэг билээ.

[анг. Magna Carta]

СОНГОДОГ БҮТЭЭЛ

Өөрсдийг нь элдвээр дарангуйлсан, тэдэнтэй байгуулсан нийгмийн гэрээгээ зөрчсөн гэж үзэж Англиас Америкчууд тусгаар улс болсноо учир шалтгааны хамтаар дурдсан тунхаглал билээ. Энэ баримт бичгийг бас Америкийн Нэгдсэн Улсын Тусгаар Тогтнолын Тунхаглал гэдэг.

[анг. U.S. Independence Declaration]

СОНГОДОГ БҮТЭЭЛ

Нийгэмд Мэдлэг Хэрэглэх Байдал (1945 он)

Фридрийх Хаекийн хамгийн алдартай нийтлэлийн нэг. Түүнд хүмүн төрөлхтөний мэдлэг тэрбум тэрбум хүнд тархан сарнисан байдаг, түүнийг хэн бугай ч, үүн дотроо төр засагт байгаа хүмүүс бүхэлд нь мэдэх боломжгүй тухай өгүүлжээ.  

[анг. The  use of knowledge in Society by F. A. Hayek]

СОНГОДОГ БҮТЭЭЛ

Төлөвлөлтөөс Үүддэг Үймээн Самуун (1951 он)

Лүдвиг фон Мизэсийн “Социализм: Эдийн Засаг, Социологийн Шинжилгээ” (1951 он) гэсэн бүтээлийн нэмэлт бүлгийг ийм нэртэйгээр Мизэс Хүрээлэнгээс онлайнаар нийтлэжээ. Энэ бүтээлд ХХ зуунд 100-аад сая хүнийг дайн самуун, үхэл хагацал, зовлон зүдгүүрт оруулсан хамтач үзэл болох социализмын хувилбарууд болох фашизм, коммунизм, нацизмын бурангуй, харгис, хуурмаг байдлыг тэр үеийн ЗХУ, Герман, Италиар жишээ аван өгүүлжээ.  

[анг. Planned Chaos by Ludwig von Mises]

 

СОНГОДОГ БҮТЭЭЛ

Аугаа Фредерик Бастиагийн бас нэг алдарт эссэний орчуулга. Түүнд төр гэж чухам юу болох тухай өгүүлжээ.

[анг. The Government/The State by Frederick Bastiat]

СОНГОДОГ БҮТЭЭЛ

Ф. А. Хаек 1974 онд Нобелийн шагналаа авахдаа хэлсэн лекц.

 

[анг. The  pretence of knowledge by F. A. Hayek]

СОНГОДОГ БҮТЭЭЛ

Ашиг ба Алдагдал

Эдийн засгийн Австри сургуулийн аугаа сэтгэгч Лүдвиг фон Мизэсийн энэ нийтлэлд ашиг алдагдал гэж юу болох, хэрхэн хөгжил дэвшилд нөлөөлдөг тухай өгүүлжээ.  

[анг. Profit and Loss by Ludwig von Mises]

СОНГОДОГ БҮТЭЭЛ

Эрх Чөлөө ба Өмч

Лүдвиг фон Мизэсийн энэ нийтлэлд эрх чөлөө буюу чөлөөт байдал хийгээд өмч хэрхэн чөлөөт нийгмийн хөгжлийн үндэс болдог, хоорондоо хэрхэн уялддаг тухай өгүүлжээ.  

[анг. Liberty and Property by Ludwig von Mises]

ШИНЭ БҮТЭЭЛ

СЭТГЭЛГЭЭНИЙ СУРГУУЛЬ: 101 аугаа либерал сэтгэгч

Иймонн Батлерын дараагийн бүтээл.  

[анг. School of Thoughts: 101 great liberal thinkers by Eamonn Butler]

БҮРЭН ЦУВРАЛ

СОНГОДОГ ЛИБЕРАЛИЗМИЙН ТУХАЙ СОНГОДОГ БҮТЭЭЛҮҮД

Капитализмын суурь зарчмуудын мөн чанарыг эндээс ухаж ойлгох болно.

ШИНЭЭР ГАРАХ ГЭЖ БУЙ НОМ

101 аугаа либерал сэтгэгчийн үзэл санааг он цагийн хэлхээнд оруулж тайлбарласан бүтээл.

[анг. School of thoughts:  101 Great Liberal Thinkers:  by Eamonn Butler]