Онлайн Эх Сурвалж
Institute of Economic Affair (IEA)-Эдийн Засгийн Явдлыг Судлах Хүрээлэн
Энэхүү Institute of Economic Affair (IEA) бол Англид байдаг чөлөөт нийгмийн суурь инститүцийн талаархи ухаарац ойлголтыг зөвөөр ойлгуулах зорилготой тинк танк буюу судалгааны байгууллага юм.
Та бүхэн зураг дээр дарж www.iea.org.uk сайт руу зочлох боломжтой шүү.
Британид үйл ажиллагаагаа явуулдаг энэ Хүрээлэнгийн зорилго бол эдийн засгийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үзүүлэх зах зээлийн үүрэг нөлөөг судалж шинжлэх, тэлэх замаар чөлөөт нийгмийн суурь инститүцүүдийн талаархи ухаарац ойлголтыг сайжруулах явдал юм. Тэд чөлөөт эдийн засаг, бага татвар хийгээд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тогтолцоонд эрх чөлөө олгох, дүрэм журмын зохицуулалтыг бууруулахыг дэмждэг.
Foundation for Economic Education (FEE)-Эдийн Засгийн Боловсролын Сан
Энэхүү Foundation for Economic Education (FEE) бол эдийн засгийн судалгаа явуулдаг, чөлөөт зах зээлийг дэмждэг судалгааны байгууллага болох тинк танк юм. Түүнийг 1948 онд Үүсгэн байгуулжээ. Чөлөөт зах зээлийн зарчмуудыг дэмжсэн, сурталчилдаг нийтлэл, лекц, эрдэмтдийн судалгаа санал болгодог.
Та бүхэн зураг дээр дарж www.fee.org сайт руу зочлох боломжтой шүү.
Нью Иоркод анх 1948 онд байгуулсан, одоо Жеоржиа Муж-Улсын Атлантад байрладаг , энэ Сан чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг дэмжиж ухуулсан хэвлэл, нийтлэл, лекц, семинарыг санал болгож зохион байгуулдаг.
Mises Institute - Мизес Хүрээлэн
Энэхүү Mises Institute бол Эдийн Засгийн Австри Онолыг үндэслэгчдийн нэг Лүдвиг фон Мизэсийн нэрээр нэрлэсэн, 1982 онд байгуулсан хүрээлэн ажээ.
Та бүхэн зураг дээр дарж www.mises.org сайт руу зочлох боломжтой шүү.
Алабамагийн Ообөрн хотод байрладаг, 1982 онд байгуулсан энэ Сан бол Эдийн Засгийн Ухааны Австри Сургуулийн Үзэл Санааг дэлгэрүүлдэг, хөгжүүлдэг, сурталддаг олон нийтийн байгууллага юм.
САТО Institute - КАТО Хүрээлэн
Энэхүү CATO Institute бол Америкийн Вашингтонд байрладаг, хувь хүний эрх чөлөө, хязгаарлагдмал засгийн газар, чөлөөт зах зээл, эв найртай олон улсын харилцаанд тулгуурласан олон нийтийн бодлого боловсруулдаг судалгааны байгууллага буюу тинк танк юм.
Та бүхэн зураг дээр дарж www.cato.org сайт руу зочлох боломжтой шүү.
Вашингтон хотод байрлада, 1974 онд байгууласан, олон нийтийн бодлогын судалгааны байгууллага болох Като Хүрээлэнгийн алсын хараа бол либертари зарчимд үндэслэсэн, чөлөөт, нээлттэй, иргэний нийгэм байгуулах явдал юм.
40-өөд жилийн хугацаанд либертари үзэл санааг бодлого хэлэлцэх мэтгэлцэх үеэр дэмжин оролцож ирсэн байгууллага ажээ. Энэ байгууллагын зорилго хувь хүний эрх чөлөө, хязгаарлагдмал-эрхтэй засгийн газар, чөлөөт зах зээл, эв найрын зарчимд тулгуурласан шийдлийг үүсгэж гаргах, тархаан түгээх, хөгжүүлж сайжруулах явдал байдаг
Fraser Institute - Фрэйзер Хүрээлэн
Энэхүү Fraser Institute бол хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн олон нийтийн бодлого судалдаг судалгааны байгууллага юм.
Та бүхэн зураг дээр дарж www.fraserinstitute.org сайт руу зочлох боломжтой шүү.
Канадын Ванкуверт хотод төв нь байдаг, 1974 онд байгуулсан, чөлөөтэй аж ахуй эрхлэх зарчим, консерватив үзэл санааг дэмждэг, энэ Сангийн алсын хараа бол Канадчууд, тэдний гэр бүл, ирээдүйн үеийнхнийхээ амьдралын чанарыг судалж шинжилж, хэмжиж тооцоолж, засгийн газрын бодлого, аж ахуй эрхлэлтийн нөлөөг өргөн хүрээнд уялдуулах замаар сайжруулах явдал юм.
Libertarianism - Либертарианизм
Энэ Libertarianism.org вэбсайт бол КАТО Хүрээлэнгийн Эрх Чөлөөт Байдлын онол хийгээд түүхийн эрдэнэсийн сан ажээ. Түүнд сонгодог либералчууд, либертаричуудын нийтлэл, бүтээл мөн орчин үеийн нийтлэл, номын шүүмж, дөрвөн подкаст, либертари энциклопед, видео, онлайн курс, гээд зөндөө зүйл бий
Та бүхэн зураг дээр дарж www.libertarianism.org сайт руу зочлох боломжтой шүү.
Либертари хүн гэж хэн вэ?
Либертаричууд улстөрийн бодлогод эрх чөлөөт байдал бол хамгийн чухал үнэт зүйл гэж үздэг. Бараг л хүн бүр өөрөө эрх чөлөөтэй байхыг хүсдэг бол харин либертари хүн дээр нь бусдын эрх чөлөөг хамгаалах, өргөжүүлж тэлэхийг эрмэлздэг. Хүмүүс эрх чөлөөтэй байвал бид илүү шударга, илүү хөгжиж цэцэглэсэн, илүү сайн ертөнцийг бүтээж чадна.
Ayn Rand - Айн Рэнд Хүрээлэн
Энэхүү Ayn Rand Institute бол Айн Рэндийн ном, үзэл санаанд тулгуурлан янз бүрийн хүмүүсийн хүрээлэлд боловсрол олгохыг зорьдог байгууллага ажээ.
Та бүхэн зураг дээр дарж www.aynrand.org сайт руу зочлох боломжтой шүү.
Энэ хүрээлэн бол Калифорнийн Санта Анад байрладаг, 1985 онд Айн Рэндийн хууль ёсны өв залгамжлагч нар байгуулсан, обьективизмыг дэмжиж, сурталддаг ашгийн бус судалгааны байгуулага юм. Тус хүрээлэнгийн зорилгыг “өнөөгийн соёлд гарсан эрүүл ухааны-эсрэг, эрх чөлөөний-эсрэг, анти-капиталистч ерөнхий хандлагыг эсрэг болгох соёлын сэргэн мандах явдлыг манлайлах явдал” гэсэн байдаг.
Heritage Foundation - Херитаж Сан
Энэ сан өдөр бүр эрх Чөлөө, боломж бололцоо, хөгжил цэцэглэлт, иргэний нийгэм хөгжиж дэлгэрэх Америкийг тасралтгүй бүтээх болно гэсэн уриатай тинк танк буюу судалгааны байгууллага ажээ.
Херитаж Сангийн зорилго бол чөлөөтэй аж ахуй эрхлэх зарчим, хязгаарлагдмал эрхтэй засгийн газар, хувь хүний эрх чөлөө, Америкийн уламжлалт үнэт зүйл, үндэстний хүчирхэг батлах хамгаалах зарчим дээр үндэслэсэн олон нийтийн бодлогыг томьёолж гаргах, дэмжиж таниулах явдал юм.
АНУ-ын БНН-д маш нөлөөтэй байгууллага ажээ.
Тэдний арга зам:
1. Шийдэл гаргана. 2. Конверсативчуудыг Нэгтгэнэ. 3. Удирдагчдыг Бэлтгэнэ.
Эрх Чөлөө Сан - Төсөөллийн байгууллага (МОНГОЛ УЛСАД ИЙМ СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА БАЙВАЛ МУНДАГ АА)
Хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, хувийн өмчийг хамгаалдаг, хууль ёсыг сахьдаг, лэзе фэер зарчмаар чөлөөт зах зээл хөгждөг Монгол улсыг бүтээнэ гэсэн уриатай тинк танк буюу судалгааны байгууллага ажээ. Төр, төсөв, улстөрийн намаас санхүүжилт авдаггүй, хувь хүмүүс, албан байгууллагын хандиваар санхүүжинэ. Төрийн захиалгаар ажил үйлчилгээ үл хийнэ.
Та бүхэн зураг дээр дарж www.libertyfoundation.org сайт руу зочлох боломжтой шүү.
Энэ сангийн зорилго бол чөлөөтэй аж ахуй эрхлэх зарчим, хязгаарлагдмал эрхтэй засгийн газар, хувь хүний эрх чөлөө, Монголын уламжлалт үнэт зүйл, үндэстний хүчирхэг батлах хамгаалах зарчим дээр үндэслэсэн олон нийтийн бодлогыг томьёолж гаргах, дэмжиж таниулах явдал юм. Монгол улсын улстөр болон олон нийтийн амьдралд маш нөлөөтэй байгууллага ажээ.
Тэдний арга зам:
1. Бодлогын шийдэл гаргана.
2. Эрх чөлөөний үзэл бодлыг дэмждэгчдийн хүчийг нэгтгэнэ.
3. Ирээдүйн удирдагчдыг бэлтгэнэ.