Чехийн 2-дохь ерөнхийлөгч Вацлав Клаус (Чехийн Хилэн Хувьсгалын 34 жилийн ойд зориулж бичсэн нийтлэл): Арваннэгдүгээр Сарын Тусгал.

Өнөөдрийн өргөн цар хүрээтэй, улам бүр чанга болж олон нийтийн бухимдалтай байгаа энэ үед 11-р сарын 17-ны үзэл санаануудаас бараг юу ч үлдсэнгүй бололтой. Гэхдээ энэ нь үнэн биш ээ. Гэхдээ бид, наад зах нь бидний зарим нь өнөөдрийн бодит байдлыг үүнээс  өөр байгаасай гэж  хүссэн.


1990-д оноос хойш зах зээл, хувийн аж ахуй эрхлэх явдал дахин маш багасаад, үлдсэн зүйл нь улс төрийн намуудын өрсөлдөөн дээр суурилсан парламентын тогтолцоо байв. Харамсалтай нь энэ нь янз бүрийн “хөдөлгөөнүүдийн” хоорондохь идеологийн бус өрсөлдөөн улам бүр газар авч байна.  Эдгээр хөдөлгөөнүүд ANO, Pirates, Mayors, TOP09 гэсэн нэрийн дор парламентад хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй олгохгүй байна.


1989 оны 11-р сард бид улс төрийн эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг хүсэцгээсэн. Хэдийгээр бараг хэн ч эхэндээ чангаар хэлж зүрхлээгүй ч бид капитализмыг (арваннэгдүгээр сараас хойш хоёр сарын дараа телевизээр миний өгүүлсэн мартагдашгүй  мэдэгдлийг сана) хүсч байлаа. Бид ямар ч туршилтын гурав дахь арга замыг хүссэнгүй, мөн бидний, наад зах нь бидний ихэнх хүний нүүртэй сургаал айлдсан социализм шиг зүйлийг хүсээгүй.


Хэдийгээр шинэ үеийнхэн үүнийг би хожим онцолж хэлэхчлэн 11-р сараас өмнөх биш харин 1989 оны 11-р сарын дараах бэрхшээл зовлон ихэнх гишүүд нь, ялангуяа зөвхөн ажил мэргэжлийн шалтгаанаар уг намд байсан хүмүүс нь хаяж орхисон, дорой, өмхөрсөнүлдэгдэлкоммунист намаас болоогүй гэдгийг магадгүй бүр мэдээгүй байж болох юм. 1970-1980-аад оны үед 1968 оныхон” бүх албан тушаалаасаа  хөөгдсөн хүмүүс, мөн нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, соёл, эрдэм шинжилгээний ертөнцөөс гарсан мөнхийн элитүүд гэж байв. Зах зээлд тэднийг үзэл санааных нь хувьд үнэлдэггүй учраас тэд капитализмыг хүссэнгүй. Тиймээс л капитализмыг дахин хэрэгжүүлэх явдал мэдээж маргаангүй хэрэг явдал биш байв. Тэр үед ер бусын эрх мэдэлтэй байсан бүр Вацлав Хавел хүртэл капитализм гэж байхгүй гэж ахин дахин хэлж байсан.


Хэдийгээр 1990-д онд ирээдүйтэй гэж харагдаж байсан ч бид тэр үеийн хүсэл тэмүүлэл, зорилгоо бүрэн хэрэгжүүлж чадсан гэж хэлж болохгүй. Өнөөдөр энэ нь батлагдаж байна. Эрх чөлөө,  капитализмыг тууштай бататгахын төлөө тэмцэхийн оронд харин эрх чөлөө, капитализмыг сахин хамгаалах гэж хамгаалж тэмцэж байна. Энэ байдал үхлийн аюултай жишиг болсон шилжилтийг илэрхийлдэг. Арваннэгдүгээр сарын 17-ны сэтгэл зүрх бүрмөсөн алга болжээ. Үүнийг хүлээн зөвшөөрцгөөе. Капитализмыг бараг хэн ч хамгаалахаа больсон. Үүнийг мэдээжээр парламентын аль ч улс төрийн нам хамгаалдаггүй.


Би давтан хэлье. Бид парламентын тогтолцоо, улс төрийн намуудын өрсөлдөөний тухай ярьж байсан. Дөч гаруй жил коммунизмын дараа ч манай улсын дийлэнх хүмүүс үүнийг ойлгож байсан тул улстөрийн бус бодлого болох “Коммунист нам” гэх концепцийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэвч хэдий тэрс үзэлтнүүд коммунизмыг түлхэн унагаагүйг манай улсын сэтгэгч хүн бүр мэдэх учиртай ч гэлээ бид тэрс үзэлтнүүдийн удаан үргэлжилж буй тэр бурханлаг статусыг үгүй хийж чадсангүй. Энэ нь Европ дахины, илүү өргөн цар хүрээтэй үзэгдэл байсан бөгөөд Төв болон Зүүн Европдоо бид 11-р сарын 17-ны явдалд орохдоо ч баян ходоодны урд орж иржээ.

 

Миний нүдээр харахад коммунизмын уналтаас хожигч нь (энэ бол коммунизмын ялагдал биш гэдгийг би давтан хэлье) жирийн хүн байсан юм. Тэрбээр 11-р сарын өөрчлөлтийг, мөн түүний дараахь шилжих үйл явцыг баяртайгаар хүлээн авч, бататгаж бэхжүүлж, баталгаатай зүйл болгосон билээ. Энэ явдал бүх нийтэд өөдрөг үзэл төрөх, хүмүний үйл ажиллагаа гайхалтай ихээр нэмэгдэхэд нөлөөлсөн.


Эдийн засгийн хувьд 1980-аад оны сүүлээс ДНБ, амьжиргааны түвшин маргаангүй  өссөн. Хэдийгээр үүнийг жирийн зүйл гэж үздэг ч энэ нь мэдээж хэрэг асуудал биш байсан бөгөөд ялангуяа эдийн засгийн өссөөр байх нь одоо ч чухал биш гэдэг нь  ойлгомжтой. Зарим хүн хий хоосон болно гэж амлаж байсан ч бид Австритай дөхөж чадсангүй харин Италийн төвшинд хүрэв.


Гэсэн хэдий ч эдийн засгийн тогтолцоо 1990-ээд оноос ихээхэн доройтож байна. Зах зээлийг улам бүр ихээр зохицуулдаг болж, тэр дарагдаж нухлагдсаар. Улс төрийн үйл явц (мөн янз бүрийн үзэл баримтлал, ялангуяа ногоон идеологи) эдийн засгийн өмнө урд харайн, түүнд тушааж дарангуйлах болов. Цахим худалдаа коммунизмын үед байсан шигээр улстөрийн үйл явцаас ангид байх эрх чөлөөгөө дахин алдлаа.

Захиргаадалт, захиргаадалтын албан тушаалтнууд бүхнийг захирч байна. Бид төвлөрсөн-байдлаар төлөвлөдөг коммунист эдийн засагтай биш ч гэлээ харин төвлөрсөн-байдлаар захиран удирддаг эдийн засагтай болсон. Энэ “захиран удирдах явдал-ын  цар хүрээний талаар бид маргалдаж болох ч харин хорин жилийн өмнөхөөс энэ байдал огт өөр гэдэг болсон нь маргаангүй юм. Харин ч өнөөдөр эрх баригчидтай тэмцэх болон үүнтэй холбоотйо бичиг цаас гаргах ажлын түвшин коммунизмын үеийнхтэй адил болжээ. Түүнээс гадна мөнгөний хэт задгай бодлого, төсвийн асар их алдагдлаар дамжуулан эдийн засгийн тэнцвэргүй байдал ихээр үүсэхээс бид зайлсхийсэн ч гэлээ үүнээс улбаалаад манай улсын зуун жилийн түүхэнд байгаагүй инфляцийн өнөөгийн түвшин бий болов. Дарж дарлаж буй учраас зах зээл байх ёстойгоосоо, бас ажиллаж чадахаасаа ч муу ажиллаж байна.  

Гэхдээ улстөрийн тогтолцоо ажиллахгүй байгаа явдалд гол асуудал бэрхшээл байна гэж би ойлгодог. Бид парламенттай ч харин үзэл баримтлалын хувьд тодорхой ялгардаг төрийн намууд алга. Энэ байдал улстөрийн үймээн самуун дэгдээж, улстөрийн тогтолцоог ажиллагаагүй болгодог. Дахиад л иргэн, төр хоёрын хооронд гүн үл итгэлцэл үүсэв. Дахиад л бид болон тэд болцгоов.


Хавеизмийн суу алдар, ТББ-ын асар их, байнга өсөн нэмэгдэж буй хүч чадал бол энэхүү жишиг гол шилжилтийн нэг шалтгаан юм. Одоо ТББ-ууд улстөрийн намуудаас илүү хүчтэй байна. Тэр ч байтугай тэдэнд сургуульд хүүхдүүдэд итгэл үнэмшил тулгаж заахыг зөвшөөрдөг. Төр тэдэнд үүнийг хийхийг зөвшөөрч, үүнийх нь төлөө мөнгө төлдөг. Энэ бол зөвхөн чөлөөт сонгуулиар олж авах боломжтой мандат аваагүй идэвхтнүүдийн ялалт юм. Чухам энэ санаан дээр л бид 11-р сарын дараах эрин үеийг байгуулжээ.


Харин мэргэжилтнүүдийн засаглал, шүүхийн дарангуйлал, зуучлагчдын анги*, том бизнес хүчирхэг байр суурьтай болж өргөжиж томров. Баталгаатай тэтгэвэр, орлоготой болохыг шаарддаг эрх дарх гарч ирж, гавьяа зүтгэл хэрэггүй болсон.


Мөн нийгэм өөрчлөгдөж, нийгмийн сэтгэлгээ хувирч, нийгмийн бүтэц ондоо болсон. Бизнес эрхлэх сонирхолгүй болж, үйл ажиллагаа буурч, гүйцэтгэлийг үл тоодог болсон бөгөөд бид зугаа цэнгэл, амралт зугаалгын өмхөрч муудаж буй бурханлаг статусыг хартлаа амьд явжээ.


Үе үеийнхний залгамж халаа алдагдаж, өнгөрснийг зориуд үл тоомсорлож, нэр хүндгүй болгов (эсвэл улстөрийн богино хугацааны зорилгын төлөө санаатайгаар гутаадаг). Тэрхүү арваннэгдүгээр сарын 17 **-ны дараа төрсөн, төсөөллийн үеийнхэн шийдвэрлэх нөлөөтэй болж эхэлжээ. Учир нь интернэт, олон нийтийн сүлжээ гол нөлөөтэй болж тэд ч ахмад үеийнхнээсээ түрүүлж эхлэлээ.


Соёл, утга зохиол болон түүхийн мэдлэг доройтож, сургууль эрхлэх болон боловсролын чанар хийгээд концепц илт буурсан бөгөөд шинжлэх ухаанчаар ухаж ойлгож ирсэн нийгмийн ухаан ч дууслаа.


Брюсселийн хяналтан дор эрх чөлөөгүй, эрх мэдэлгүй нийгэм бий болсон бөгөөд өнгөрсний бүх гашуун сургамжуудаа үл тоон гадаад бодлогодоо ч бид бусдад найддаг тэр байдал эргэж оров. Өөрсдөдөө итгэсэнгүй.

Эхлэлд нь гарсан тогтолцооны хурдтай өөрчлөлтийн дараа хэдий хувьсгалч биш ч урагш тэмүүлсэн шулуун хөгжлийн явц ч гарсангүй, мөн мэдээжээр зөвхөн өөдлөх чиг рүү явах зам ч байсангүй. Тэрхүү 11-р сард болсон тогтолцооны өөрчлөлтийн дараагаар уг тогтолцоо аажмаар доройтож завхарчээ.                 

 

2023 оны 11-р сарын 16-ны өдөр

 

Чех хэлнээс орчуулав.


* expertocracy-экспертократ-мэргэжилтнүүдийн засаглал, засгийн газар

Judiciocracy – олон нийтийн болон ардчиллын хүсэл зоригийг үгүй хийх, шүүхийн дарангуйллыг хөгжүүлэх хандлага 

Mediocracy – зуучлагч эсвэл дундыг баримтлагчдаас давамгай байдлаар нэмэгдсэн анги, эсвэл тогтолцоо

 

** Velvet Revolution-40 жилийн коммунист дэглэмийн эсрэг дэгдсэн 1989 оны 11-р сарын 17-ноос 12-р сарын 29-нд болсон ардчилсан хувьсгал


Үзэл бодлын чөлөөт хэлэлцүүлгийн талбар болох болтугай гэж ерөөе.

Аливаа түрэмгий байдал, хүчирхийлэл, доромжлолыг үл зөвшөөрнө.