Чехийн 2-дохь ерөнхийлөгч Вацлав Клаус: Үг хэлэх эрх чөлөө маш их даралтад өртөж байна.
Түүхийн туршид мянга мянган хүн буюу сая сая хүн үг хэлэх эрх чөлөөний тухай ярьсаар ирсэн бөгөөд ямар ч шинэ эсвэл илүү ухаалаг зүйл нээж чадсангүй. Эцсийн эцэст, үг хэлэх эрх чөлөө гэж юу вэ гэдэг нь зөн совинд л тодорхой байдаг. Ямар ч тодорхойлолт, хичнээн нэр төртэй, шинжлэх ухаанч төрхтэй байсан ч үүнийг үндсээр нь өөрчилж чадахгүй. Гэхдээ зөн совинд мэдэгдэх эрх чөлөө л хангалттай. Тодорхойлолтод энэ тухай байхгүй.
Үг хэлэх эрх чөлөө гэдэг нь хэн ч төрийн болон бусад хүчний аль байгууллага, төрийн доод болон дээд төвшинд амаар хэлсэн буюу бичгээр өгүүлсэн үгэндээ (үгийн ямар ч утгаар) шийтгэгдэхгүй, тэднийг шийтгэж болохгүй хүний нийгмийн зохион байгуулалтын зарчмыг хэлнэ. Хэрэв тэр мэдэгдэл нь түүнийг сонсогч уншигчдад ямар нэгэн байдлаар тааламжгүй байсан ч ийм л байх ёстой. Хэлсэн үгийг няцааж, маргаж, асууж болох ч хэрэв эдгээр зүйлийг урьдчилан дуугүй болгож эхлэх л юм бол ингэж дуугүй болгох явдал уг “тааламжгүй мэдэгдэл”-ээр хэзээ ч хязгаарлагдахгүй, цааш үргэлжлэх болно.
Үг хэлэх эрх чөлөөнөөс огт өөр зүйл бол нийгмийн ёс заншил, үнэт зүйлс, бага зэргийн эелдэг байдал эсвэл “эргэцүүлэл”-ээр оногдуулдаг хязгаарлалт юм. Эдгээр нь мэдээж туйлын чухал бөгөөд заримдаа албан ёсны үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой байж болох ч би үүнийг даван туулахгүй. Чухал биш учраас биш. Чех телевизийн хамгийн их зурагтаар гардаг нэвтрүүлэгч хэдэн долоо хоногийн өмнө эдгээр мөрүүдийн зохиогч, ерөнхийлөгч асан намайг “Путины Чех дэх захирагч” гэж хэлэхдээ тэрээр Чех улсад албан ёсоор үг хэлэх эрх чөлөө үндэслэсэн, түүнийг оршин байгааг баталсан байж болох ч нийгмийн зан төлөв, зан заншил, эрэгцүүлэл, эелдэг байдлын үндсэн хэмжээг санаатай худал хуурмагаараа зөрчсөн нь гарцаагүй. Харамсалтай нь үг хэлэх эрх чөлөөнд үнэн болон худал хуурмагтай шууд холбоо байдаггүй.
Энэ сэдвийг цааш нь нягтлахын тулд би норматив сэтгэлгээ биш харин позитив (шинжлэх ухааны арга зүйн утгаар) сэтгэлгээг баримтлах болно. Би энэ нь ямар зүйл байх ёстой эсвэл байх ёстойгүйг хэлэхгүй. Би эрх чөлөө гэж юу болохыг нь задлан шинжилмээр байна. Үг хэлэх эрх чөлөөний сэдэв хэтэрхий өргөн цар хүрээтэй, бараг хязгааргүй учраас шинжлэх ухааны сэдэв болж чадахгүй. Шинжлэх ухаанд хаалттай систем шаардлагатай байдаг.
Оршил хэсгийн эдгээр өгүүлбэрийг бичсэний дараа эд бүгдэд тусдаа догол мөр, хуудас эсвэл бүхэл бүтэн эссэ бичих нь зүйтэй гэж надад санагдлаа. Тиймээс л би энэ сэдвийг нарийвчилж үзэхийг өөртөө зөвшөөрөв. Учир юу гэвэл энэ бол иргэний асуудал, яагаад гэвэл би дэлхийн иргэн биш харин Чехийн иргэн, мөн манай улс дахь үг хэлэх эрх чөлөө, өнөөгийн Чехийн нөхцөл дэх эрх чөлөөнд эсвэл илүүтэй бидний хувьд Европын Холбооны зохиомол, найдваргүй бүтцийг илэрхийлдэг, түүнийг хүрээлж буй орчин дахь эрх чөлөөнд би санаа зовниж буй учраас тэр билээ.
Үг хэлэх эрх чөлөө нь өнөө цагийн хуучин сэдэв болсон нь зарим хүний хувьд хачирхалтай санагдаж болох юм. Маш энгийн нэгэн холбоос давамгайлсан ирсэн гэдэгт би итгэлтэй байна: Үг хэлэх эрх чөлөөнд бидний амьдралын холбогдох орчинд аюул учраагүй бол бид энэ тухай ярьж, бичиж эхлэхгүй байх байсан. Үг хэлэх эрх чөлөөнд аюул занал учруулахгүй, өдөр ирэх тусам улам бүр заналхийлэл гарахгүй байгаа цагт энэ сэдвээр ярилцахыг хэн ч бодохгүй байсан биз ээ. 1990-д онд энэ тухай хэн ч бодоогүй. Тэр үед манай улсад эрх чөлөөний мэдрэмж коммунизмын үед (мөн үг хэлэх эрх чөлөө) дутагдаж, хүн бүр хэр хол явахаа туршиж үзэх боломж олдсон тэр үе ер бусын түүхэн мөч байсан юм.
Тэр үеийн манай төрийн төлөөлөгчид бусад ямар ч иргэнийхээ адилаар дахин эрх чөлөөгөө олж авсандаа баяртай байсан. Тэд бидний хооронд хуваагдал байгаагүй. Улс төрчид ч шинэ, албан тушаал, үйл ажиллагаандаа үг хэлэх эрх чөлөөнд заналхийлж байна гэж үзэхээр тийм хэмжээгээр идээшиж дасаагүй байлаа. Ийм явдал нийгмийн асар их үймээн самууны дараа хүн төрөлхтний түүхэнд үргэлж байж ирсэн. Тухайн үед улс төрчид олж авсан эрх чөлөөгөө баталгаажуулахад тулгуурласан, жинхэнэ эрх чөлөөг хангах системийн нөхцөлийг бүрдүүлэх гэсэн түүхэн хосгүй ажлаа хүлээн зөвшөөрч байв. Тэр үед эрх чөлөөг хязгаарлах явдлын талаар бодох ч үгүй байжээ. (Тэд бол өнөөдөр тун ч мунхагаар дөвийлгөн магтаж буй 90-ээд оны гэнэн хонгорууд билээ.)
Бүх хүнд энэ жинхэнэ эрх чөлөө таалагдаагүй бөгөөд зарим нь үүнээс болж ямар нэг зүйлээ ч алдах боломжтой байсан ч тухайн үеийн [эрх чөлөөг дэмжсэн] сэтгэлийн хөг хаа сайгүй адилхан, давамгай байсан. Бид үйл ажиллагаатай парламентын тогтолцоог хурдан бий болгох хэрэгтэй гэдгийг мэдэж байсан бөгөөд энэ парламент үр дүнтэй ажиллахын тулд стандарт шаардлагатай, үзэл суртлын хувьд тодорхой ялгарсан улс төрийн намууд оршин тогтнох ёстой байв. Энэ бол жинхэнэ дайсан нь өөр бодол санааг тээгч биш харин улс төрийн намуудын ийм тогтолцоог хүсдэггүй хүмүүс байдаг тогтолцоо юм. Дайсан нь олон нийтийн хэрэг явдлыг шийддэг улстөр албан тушаалдаа зөвхөн түр зуур л байх гэхээсээ илүүтэй тэнд нь удаан байлгахыг хүсдэг хүмүүс ажээ. Ардчилсан сонгуулийг дахин дахин явуулах хэрэгтэй (энэ нь шуудангаар санал өгөх боломж гэх мэт “сайжруулах оролдлого”-оор утгагүй зүйл болох ёсгүй).
Ямар ч байсан бид шилэгдсэн улс төрчдийг биш харин сонгогдсон улс төрчдийг хүсч байлаа. Тийм ч учраас бид шилэгдсэн хүмүүст үндэслэсэн иргэний нийгэм гэгчийг хүсээгүй юм. Бид чөлөөт иргэдийн нийгмийн хүсч байсан. Харин хурц дайчин удирдагчид, (төрөл бүрийн )элитүүд, поп соёлын одод, Мессиагийн бичээсийн зохиогчид, хэвлэл мэдээллийн агентлагийн эзэд, хүчирхэг бизнесменүүд, гадаадын сонирхлын бүлгүүд гэх мэтэд тулгуурласан, шинэ феодалуудад дотроо талцсан нийгмийг хүсээгүй.
Бид өөрсдийнхөө талаар гаргах шийдвэрээ өөрсдөөсөө ондоо хүмүүст [тэднээр гаргуулахаар] дамжуулахгүй хүсэхгүй байна. Үүнээс улбаалаад үндэстэн-улсаа өмгөөлж хамгаалах гэдэг, бас тивийн-хэмжээний эсвэл дэлхий-дахины үндэстнүүдийн-дээд байгууллагуудад үл итгэдэг. Тийм ч учраас бид дэлхий ертөнцөд гадаад байдал гэж нэрлэдэг гадаад хүчин зүйл ноёлдог гэдгийг, мөн хүн төрөлхтний үйлдэл бүр маш өргөн цар хүрээтэй сөрөг үр дагавартай байдаг гэсэн таамаглалыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Эдийн засагчдаас гадаад байдал гэдэг үгийг зээлж бололгүй яахав. Харин түүний хэтийдүүлсэн дүр зураг улам бүр дордов. Дэлхий бол үндсэндээ гадаад байдал (дотоод байдлаас биш)-аас тогтдог ертөнц гэсэн бат итгэл бүр ч дор зүйл байсан. Энэ нь хүний эрх чөлөөнд муугаар нөлөөлж байна. Улсын-дамнасан шийдэл гаргаж байгаа явдал бол ардчилалаас ухрах өнөөгийн явцын гол элемент юм.
Бид эдийн засгийн салбарт үүнтэй төстэй зорилго тавьж, зах зээлийг бий болгох, эсвэл зах зээлийн байнга байсаар-ирсэн боловч ихэнхдээ дарагдсан ажиллах нөхцөлийг эрэлхийлэх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан. Зах зээл бол хязгаарлагдмал нөөцийг хамгийн тохиромжтой хуваарилж байршуулах хандлагад хүрч чадах, цорын ганц төвлөрлийг-алга болгодог механизм юм. Гэсэн хэдий ч эдийн засгийн эрх чөлөө түүнд шаардлагатай бөгөөд эдийн засгийн энэ эрх чөлөө улстөрийн эрх чөлөө (хамгийн чухал нь үг хэлэх эрх чөлөө)-г гүйцэт болгодог, бас түүний урьдчилсан нөхцөл болдог.
Энэ хоёр механизм улстөрийн явц хоосорсноос болж үндсэндээ суларсан. Эрх ашгийн хүчирхэг нэгдэл бий болсон. Манкур Олсоны үзэл бодлоор энэ нь эдийн засгийн болон улстөрийн системийг хоёулыг нь хахир хатуу болгож байсан ажээ. Зах зээлийн үйл ажиллагааг хааж боодог, цаашид ч хааж боож байх (мөн ашиг сонирхолдоо төрийн дэмжлэг авахдаа улам бүр амжилт олж байгаа) ашиг сонирхлын нэгдэл бий болсон.
Хачирхалтай нь үзэл санаагүй улстөрийн явцад үзэл баримтлал буюу идеологийг үл хүлцэн тэвчих явдал ноёлдог. Чехийн улстөрд сүүлийн арван жилийн эхнээс нааш болж байгаа үйл явдал бол бидний бодож байгаагүй зүйл юм. 1990-д онд Милош Земан улс төрийн өрсөлдөгчдөө хэтрүүлсэн үг яриагаараа Влтава мөрөн рүү шидэхийг хүсч байсан. Улстөрийн хэвийн эрүүл тулааныг Питарт, Рычецкий, тэдний найзууд зэрэг эрхмүүд үзэн ядаж байсан ч харин Андреж Бабишийг улстөрд оруулснаар бий болсон, либерал ардчилал гэж нэрлэдэг хуурамч концепцийг дэвэргэснээр үржсэн зүйл бол үзэл баримтлалыг үл тэвчих шинэ төрөл юм. Үүний үр дүнд энэ арван жилийн төгсгөлд Бабишийн-эсрэг, Земаны-эсрэг улстөрийн ялалт байгуулсан загвар гарсан. байсан юм. Эдгээр урианы алиныг нь ч 1990-д оны иргэний эрхийн залгамж халааныхан тунхаглаж мэдэгдсэнгүй харин бүгд өнөөгийн Өрнөдийнхний дэвшилтэт үзэл суртлыг хүлээн авсан шинэ зүүнтнүүд, Дээрэмчид буюу СТАН, мөн Фиалагийн ОДС*-ийн төлөөлөгчид л гаргажээ. Тэдний хувьд энэ бол улс төрийн үзэл санаагаараа бооцоо тавьдаггүй, ёс суртахуун унших, мөн дүр исгэх л явдал юм. Энэ бүхэн улстөрийн эрх мэдэл, үүний үр дүнд бий болсон улстөрийн байр суурь (мөн тэдгээрийн үр өгөөжийн) тухай яриа юм.
Эдгээр шилэгдмэл хүмүүс өөрсдийгөө үнэний эзэд гэж үздэг (Кундэрагийн 60 гаруй жилийн настай “түлхүүрийн эзэд” гэсэн илэрхийллийг эргэн саная ) бөгөөд үүнээс улбаалаад тэдний үнэнээс бусад бүх зүйл үг хэлэх эрх чөлөөг хааж боох замаар арилгах ёстой “муу бодол” ажээ. Өнөөдөр бид ийм ертөнцөд амьдарч байна.
Санаа бодол, тэр бүү хэл муу санаа бодолтой ч түүнийг хааж боох хэлбэрээр тэмцэх нь уг муу санаа бодлоос хавьгүй илүү аюултай гэдгийг түүх дахин дахин баталсан.
Өнөөдөр давамгайлж буй либерал ардчилал гэгч үзэл баримтлалын нэг зорилго бол олон хүний хувьд анхандаа (өөрөөр хэлбэл ямар ч эргэцүүлж бодох зүйлгүйгээр) дур булаам гэж харагддаг ч гэсэн мушгин гуйвуулсан ардчилсан идеалийнхаа оргил үе байх болно гэж тэр либерал ардчилагчдын үздэг, нийгмээс улстөрийн үйл явцыг үгүй хийхийг шаардах явдал юм. Нийгмээс улстөрийн үйл явцыг үгүй хийх нь түүнийг ардчилалгүй болгож, улмаар үг хэлэх эрх чөлөөний үзэл санааг аажмаар гээгдэж орхигдоход хүргэнэ.
Өнөөгийн улстөрчид эрх чөлөөний тухай бараг ярьдаггүйг социологичдын хийсэн судалгаа харуулдаг. Тэдэнд эрх чөлөө хэрэггүй. Тэд улстөрийн (мөн эдийн засгийн) хатуу хөшүүн тогтолцоонд үргэлжлүүлэн өөрсдөө үлдэж хоцрох явдлаа бататгахыг оролдож байна. Тиймээс л юуг ч өөрчлөхгүй, бүх зүйлийг байгаагаар нь орхихоор байдгаараа тэд чармайдаг. Үүнийгээ зөвхөн үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж хийх боломжтой. Энэ бол үнэн (болон мөн түлхүүрүүд)-ий одоогийн элитч эздийг хүслийн хангах цорын ганц арга зам юм. Энэ хязгаарлалтыг шууд цензур буюу үзэл санааны шүүлтүүрээр хэрэгжүүлэх шаардлагагүй харин гутаан сэвэх, нэр хоч өгөх, гадуурхлын уур амьсгал бий болгон олон хүнийг айлган сүрдүүлэхэд л хангалттай. Үлдсэнийг нь өөрийгөө-цэнзүүрдэх буюу өөрийгөө-хичээх явдал гүйцээнэ.
Үнэний эдгээр эздийн гол “туслагч” бол материаллаг сайн сайхан байдалдаа харьцангуй сэтгэл хангалуун, аялах чадвар (өөрөөр хэлбэл амралтаа авч, өдөр тутмын амьдралаасаа зугатах – “амрагч” бол Үэллебеккийн ёстой оносон хэлсэн үг )-таа, мөн хэдий өсөн нэмэгдэж буй бэрхшээл байвч ирээдүйн үеийнхнийхээ өрөөр санаа зовох зүйлгүй санхүүжин амьдарсаар л байгаадаа өнөөгийн Өрнөдөд сая сая хүн харьцангуй сэтгэл хангалуун байдаг явдал юм.
Өнөөдөртөө жинхэнээсээ сэтгэл дундуур байх, жинхэнээсээ санал зөрөлдөх явдал харьцангуй бага бөгөөд олон нийтийн хүрээлэлд бараг л илэрдэггүй. Ноцтой эсэргүүцэл энд байдаггүй. Хүмүүст захирагдахгүй бол алдах зүйл их байдаг (энэ тохиолдолд ч гэсэн энэ үгийг дахин амилуулсных нь төлөө Үэллебеккт талархал илэрхийлье) учраас тэд эрсдэлд орохыг хүсдэггүй.
Өнөөгийн улстөрийн тогтолцооны илт сул талыг харгалзан миний санал нийлдэггүй итгэл үнэмшил болох одоогийн манай ардчиллын хүч чадалд ихэнх хүмүүс итгэсээр л байна. Би ганцаараа биш ч гэхдээ бид илүү чанга дуугарах хэрэгтэй. Германы хуучны консерватив “CATO” сэтгүүлийн ерөнхий редактор Инже Лангнер “Лүкийн Сайн Сургаал”-ын уриаг өөрийн сэтгүүлийн редакторын нийтлэлийн гарчиг болгожээ: “Бүү ай!”. Тийм ээ, чанга дуугарахаасаа айх хэрэггүй.
- 10. 2023
*Фиала – Петр Фиала (Чехийн Ерөнхий Сайд), Иргэний Ардчилсан Нам (ODS)
Чех хэлнээс орчуулав.
Үзэл бодлын чөлөөт хэлэлцүүлгийн талбар болох болтугай гэж ерөөе.
Аливаа түрэмгий байдал, хүчирхийлэл, доромжлолыг үл зөвшөөрнө.