Нобелын Шагналт эрдэмтэн Др. Жон Клаузер цаг уурын хүний-гаралтай өөрчлөлтийн тухай нарратив бол “манай дэлхийн хүн амыг устгах” гэсэн элитүүд бодож гаргасан “хууран мэхлэлт” юм гэж батлан хэлжээ.

2022 оны Физикийн Салбарын Нобелын шагналаар хамтдаа шагнуулсан, квант механикийн дэлхийн нэр хүндтэй эрдэмтний нэг, Др. Жон Клаузер ДЭЗФ-ийн хянадаг улс орнуудаас зүтгүүлж буй ногоон идеологийн төлөвлөгөөг “дэлхийн эдийн засаг болон тэрбум тэрбум хүний сайн сайханд заналхийлж буй шинжлэх ухааны аюултай завхрал” гэж буруутгав.

 

Др. Клаузерын үзэхээр цагуурын хүний-гаралтай өөрчлөлтийн тухай худал домог бол глобалистч элитүүдэд худалдагдсан, тэдний санхүүжүүлдэг төр засаг болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын муу үйл ажээ.

Энэ глобалистуудын зорилго манай гарагийн хүн амыг хорогдуулах, үлдсэн хүмүүсийнх нь амьжиргааг асар ихээр муутгах явдал байдаг.

 

“Миний бодлоор цаг уурын сүйрэл гэж жинхэнээсээ байхгүй” гэж Клаузер хэлсэн.

“Гэвч дэлхийн маш их хүн амын зохих ёсны амьжиргааны стандартыг хангах, үүнтэй холбоотой эрчим хүчний хямралын маш бодитой бэрхшээл бий.” 

 

“Сүүлд нь дурдсан хямралыг миний бодлоор  цаг уурын ухаан гэдэг буруу зүйлээр  шаардлагагүй ихээр хэт дөвийлгөж байна.”

 

Др. Клаузер бол “цаг уурын өөрчлөлт”ийн талаархи “тогтоочихсон” шинжлэх ухааны болон улстөрийн нарратив буюу өгүүлж буй зүйлсийг шүүмжилсэн Нобелын шагналтан анхны хүн биш. 

The People’s Voice  өмнө нь тайлагнасанчлан Дэлхийн Цаг Уурын Тунхагт дэлхий дэхний хэдэн зуун эрдэмтэд, мэргэжилтнүүд гарын үсэг зурсан байдаг.

 

Энэ баримт бичигт “Цаг уурын онцгой аюултай нөхцөл байхгүй” гэж зарлан мэдэгдсэн.

Гринпийсийн үндэслэгч Др. Патрик Мүүр мөн л өмнө нь цагуурын хүний-гаралтай өөрчлөлтийн тухай нарратив бол бидний суурь эрх чөлөөний дийлэнхийг булаан авах гэсэн элитүүдийн бодож гаргасан “аюултай залилан мэхлэлт” гэж батлан хэлсэн байдаг.

 

Thenewamerican.com  -д дараахь зүйлийг тайлагнасан нь бий:

“Цаг уурын өөрчлөлтийн талаархи олонд таалагддаг өгүүлж буй зүйлс дэлхийн эдийн засаг болон тэрбум тэрбум хүний сайн сайханд заналхийлдэг шинжлэх ухааны аюултай завхралыг харуулдаг” гэж Клаузер өгүүлсэн байна. “Буруугаар залж буй цаг уурын ухаан цочирдуулмаар-сэтгүүлзүйн хуурамч шинжлэх ухаан болжээ.”

 “Хуурамч шинжлэх ухаан”  цаг уурын шинжлэх ухааны ертөнцөөс хамаагүй их давсан үр нөлөөтэй болсон.

“Эргээд энэхүү хуурамч-шинжлэх ухаан ямар ч холбоогүй бусад олон муу зүйл хувьд муу хар овоохой нь болжээ. Энэ байдлыг төөрөлдсөн бизнесийн маркетингийн агентууд, улстөрчид, сэтгүүлчид, засгийн газрын агентлагууд, энвиронменталистууд дэмжиж, хөөргөж байна” гэж Клаузер хэлэв.

 

Клозер мөн Ал Гор, Жое Байден, Жон Керри, Александриа Оказио-Кортез, бусад хүмүүсийн үглэдэг “цаг уурын онцгой аюултай нөхцөл” гэж байхгүй гэж зарлалаа.

 

“Миний бодлоор цаг уурын сүйрэл гэж жинхэнээсээ байхгүй. Гэвч дэлхийн маш их хүн амын зохих ёсны амьжиргааны стандартыг хангах, үүнтэй холбоотой эрчим хүчний хямралын маш бодитой бэрхшээл бий билээ. Сүүлд нь дурдсан хямралыг миний бодлоор  цаг уурын ухаан гэдэг буруу зүйлээр  шаардлагагүй ихээр хэт дөвийлгөсөн.” 

Клаузер энэхүү мэдэгдлээ энэ оны 6-р сард  “Quantum Korea 2023” дээр хийжээ.

 

Энэ физикч 2021 он Нобелын хороог дэлхийн дулаарлыг таамагласан гэж үзсэн компьютерын загваруудыг зохион хөгжүүлсэн гэж шагнал олгосон явдлыг шүүмжилж байв. Клаузерынхоор бол компьютерын ихэнхи загварт үүлнээс бий болдог, температурын асар их тогтворжуулах нөлөөг тусгаагүй байдаг байна.

 

Клозерыг үүлний тогтворжуулах нөлөөг нь тооцсон өөрийн гэсэн цаг уурын загварыг хөгжүүлж гаргасан гэж мэдээлсэн байдаг. Түүнийхээр бол ойлгогч үүлний энэхүү тохируулгын нөлөө CO2 -аас гардаг гэх дууларлын нөлөөнөөс тавь дахин хүчтэй ажээ.

Тэрбээр үүн дээр нэмээд “Цаг Уурын Өөрчлөлтийн Засгийн Газар Хоорондын Хороо (IPCC) болон Шинжлэх Ухааны Үндэсний Академи үүлний үр нөлөө үнэндээ тэдний цаг уурын таамаглалд хамгийн их тодорхойгүй байдал учруулдаг гэдгийг  байнга нуун дарагдуулж ирсэн” гэж мэдэгдсэн.

Үнэндээ IPCC-д үүлиaг бараг л тооцдоггүй: “IPCC-ийн үүлний нарийвчилсан шинжилгээ (AR5) болон түүний цаг уурт үзүүлэх нөлөө нь үүлний нөлөөг бүрэн үл ойлгосон шинжтэй байдаг бөгөөд давамгайлах шинжтэй эрчим хүч дамжих энэхүү үйл явцыг бүхэлд нь үл тоосон шинжтэй байдаг” гэж хэлэв.

Нобелын шагнал авсан нэр хүндийг нь үл тоон, цаг уурын галзуучууд нэг бол цаг уурын талаархи Клаузерын бодлыг үл тоомсорлож эсвэл өөрийн бодол санаатай байх ёстой зөв эрдэмтэн хүн биш түүнийг зарладаг байна. Өөрийгөө “эрдэмтэн (анг. Presented at a UN Climate conference)” гэж зарласан, твиттерийн хэрэглэгч BONUS энэхүү тактикийг хэрэглэдэг.

“Др. Жон Ф. Клаузерт ерөөсөө цаг уурын тухай шинжлэх ухааны ямар ч туршлага байхгүй. Тэрбээр  үүлний эргэх холбоо бол CO2-ээс болсон температурын өөрчлөлтийн хариу үйлдэл гэдгийг бүр ухаарч ойлгоогүй [яг ингэж хэлсэн байдаг]. Чулуужсан түлшний лобби бүлэг болох “CO2 ” “эвсэл”-тэй холбоотой байгаа нь түүнийг цаг уурын талаар алдаж буйг л зөвхөн харуулдаг” гэж BONUS итгэл муутайхан жиргэжээ.

 

Цагуурын култынханд давамгайлдаг тактик бол Клаузер, мөн тэдний улстөрийн (шинжлэх ухааны биш) хөдөлгөөнийг шүүмжилж буй түүний үйлдлийг үл тоох явдал байдаг. Яваандаа тэд түүний үгийг сонсохын оронд түүнийг “газрын тосны том компани” эсвэл “малтмал түлшний ашиг сонирхол”-той холбохыг оролдох болно. Тэр болон түүнтэй адилхан хүмүүс цаг уурын галзуучуудад үг дуугүй дагаж бөхийдөггүй учраас тэднийг айлгадаг. Мэдээжээр Клаузер бол өөрийн бодсноо л ярьдаг хүн юм.

 

Тэрбээр үүнийгээ Нобелын шагнал хүртсэн гавьяатны хувиар хэлж ярьдаг билээ.

 

Англи хэлнээс орчуулав.

 

Үзэл бодлын чөлөөт хэлэлцүүлгийн талбар болох болтугай гэж ерөөе.

Аливаа түрэмгий байдал, хүчирхийлэл, доромжлолыг үл зөвшөөрнө.